
Өнөөдөр тохиож буй Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан Монгол Улсын Үндэсний номын сан номын үзэсгэлэн гаргаж байна. Иймд үзэсгэлэнд дэлгэсэн номуудаас зургааг нь онцлон танилцуулъя.

Франсуа Вийон: Яруу найраг
Орчуулсан: С.Дондог
Хэвлэсэн он: 2018
Франсуа Вийоны мэндэлсний 575 жилийн ойд зориулан бүтээсэн уг номд:
-Бага гэрээслэл, Их гэрээслэл
-Эцсийн дуули, Дөрвөн мөрт шүлэг зэрэг уран бүтээлчийн 40 гаруй бүтээл багтжээ.

Францын яруу найраг
Ерөнхий редактор: Г.Мэнд-Ооёо
Хэвлэсэн он: 2006
Дэлхийн Яруу найрагчдын XXVI их хуралд зориулсан “Дэлхийн шилдэг яруу найраг” цуврал бүтээлийн 5-р боть болох уг номд:
-Клеман Маро, Венсан Вуатюр
-Андре Шенье, Гийом Кольте
Роберт Десно, Анри Мишо зэрэг 35 Яруу найрагчийн бүтээл багтжээ.

Төв азийн яруу найраг
Ерөнхий редактор: Г.Мэнд-Ооёо
Хэвлэсэн он: 2006
Монголын Соёл Яруу Найргийн Академийн “Дэлхийн шилдэг яруу найраг” цувралын 7-р боть уг номд:
Татар, Узбек, Киргиз, Казах, Турк зэрэг 12 орны 73 Яруу найрагчийн бүтээл багтжээ.

Энэтхэгийн яруу найраг
Эмхэтгэсэн хариуцлагатай редактор: О.Мөнхнаран
Хэвлэсэн он: 2006
2006 оны 9-р сарын 03-09-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан Дэлхийн Яруу найрагчдын XXVI их хуралд зориулсан “Дэлхийн шилдэг яруу найраг” цуврал бүтээлийн 4-р боть болох уг номд:
-Р.Таагүр, Кедаарнаатх Аграаваал
-Күмаар Анупам, Аруна Камал
-Раажээш Жооший, Вишнү Нагар зэрэг 26 уран бүтээлчийн 160 орчим бүтээл багтжээ.

Яруу найраг сэтгэлийг ариусгахуй
Ерөнхий редактор: Г.Мэнд-Ооёо
Хэвлэсэн он: 2006
Уг номд:
-Монголын сонгодог яруу найргийн онцлог
-Монгол яруу найргийн үнэт чанар
-Хүний зүрх сэтгэлийг яруу найргаар ариусгахуй зэрэг Дэлхийн Яруу найрагчдын XXVI их хурлын илтгэл, тайлан, хэлсэн үг, мэндчилгээ зэрэг багтжээ.

Америкийн яруу найраг 2
Эрхлэн хэвлүүлсэн: Соёл Яруу Найргийн Академи
Ерөнхий редактор: Г.Мэнд-Ооёо
Хэвлэсэн он: 2011
Монголын Соёл Яруу Найргийн Академийн “Дэлхийн шилдэг яруу найраг” цувралын 8-р боть уг бүтээлд:
-Р.В.Эмерсон, Х.У.Лонгфелло
-Жон Ашбери, Эдриен Рич
-Марк Стэнд, Дэннис Духамел зэрэг 19 Яруу найрагчийн 40 орчим уран бүтээл багтсан.
Монгол, Англи хэлээр хэвлэгдсэн онцлогтой ном юм.

0 cэтгэгдэлтэй