
Зургийн эх сурвалж: MPA
Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа танилцууллаа.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам гэсэн хоёр шинэ яамтай болсон. Гэтэл энэ хоёр яамыг удирдах сайд нар одоо хүртэл томилогдоогүй байна. Сангийн сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нар тус хоёр яамдыг түр орлон гүйцэтгэж байна. Энэхүү хоёр хүн тус тус хоёр яамыг хавсарч үйл ажиллагаа явуулна гэдэг нь хангалтгүй. Энэ яамдынхаа сайд нарыг хурдан томилооч гэсэн шаардлагыг тавьж байгаа.
Энэ яамдууд хурдан ажилдаа орох хэрэгтэй байна. АН-ын үед Эдийн засаг, хөгжлийн яам ямар их бүтээн байгуулалт хийж байсныг иргэд мэдэж байгаа. УИХ-ынхаа хоёр гишүүнийг тавих гээд зориудаар томилохгүй байх шиг байна. МАН ийм боловсон хүчингүй болчихсон юм уу. Заавал УИХ-ын гишүүн бялуу хувааж, сайд болох шаардлага байхгүй. Тиймээс энэ асуудлаа нэн яаралтай шийдэх хэрэгтэй байна” гэв.

0 cэтгэгдэлтэй