Товчхон
               

АНУ-ын Украинд үзүүлсэн цэргийн тусламж 2 тэрбум ам.доллар давжээ

               
2022-03-21 0

Киевт үзүүлсэн Америкийн цэргийн тусламжийн нийт хэмжээ 2 тэрбум ам.доллар давж, Украины цэргийн албан хаагчид хэрэглэхээр сургасан зэвсгээ хүлээж авч байна гэж АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин ням гарагт “CBS” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Сүүлийн хоёр долоо хоногт бид Украинд 300 гаруй сая ам.долларын цэргийн техник нийлүүлсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден саяхан 800 сая ам.долларын нэмэлт цэргийн тусламж үзүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан. Украины аюулгүй байдлын салбарт үзүүлж буй тусламжийн хэмжээ нийтдээ хоёр тэрбум гаруй ам.доллар болж байна. 2014 оноос хойш манай сургагч нар бусад холбоотнуудын хамт Украинд байсаар ирсэн гэдгийг би танд сануулмаар байна. Бид зөвхөн техник хэрэгслээр хангаад зогсохгүй Украины цэргийн албан хаагчдыг сургасан” гэж Пентагоны тэргүүн хэлсэн байна.

Словак болон Зүүн Европын орнууд зенитийн пуужингийн С-300 цогцолборыг Украинд илгээхэд бэлэн байгаа эсэх талаарх асуултад хариулахдаа тэрбээр, “Бид тэдэнтэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж, бусад холбоотнууд, түншүүдтэйгээ хамтран ийм тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй Киевт цаашид тэнгэрээ хамгаалах боломж олгохын төлөө ажиллана” гэж онцлон тэмдэглэжээ.

Остин мөн Орос улс гуравдагч орнуудаас Украин руу “нэмэлт хүч” илгээж байна гэх мэдэгдлийг няцаажээ. “Бид байлдааны талбарт гадаадын хөлсний цэргүүдийг хараагүй” гэж Пентагоны тэргүүн хэлсэн байна.

Холбоотой мэдээ