“Худалдагч охин” Осакагийн кино наадмаас шилдэг дүрийн шагнал хүртэв

               
2022-03-21 0

Олон улсын Азийн кино наадмаас найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” бүтээл “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртжээ.

Японы Осака хотноо энэ сарын 10-20-нд болсон 17 дахь удаагийн уг кино наадамд 954 кино өрсөлдсөнөөс энэхүү бүтээл Гран при цомын төлөө өрсөлдөх 15 киноны нэгээр сонгогдон хоёр удаа дэлгэцнээ гарсан юм.  2021 онд нээлтээ хийсэн тус киноны гол дүрд жүжигчин О.Энхтуул болон залуу жүжигчин Б.Баярцэцэг нар тогложээ.

Найруулагч Ж.Сэнгэдорж 2010 онд Нарагийн Олон улсын кино наадамд “Хүчилтөрөгч” киногоороо оролцож монгол хүний сэтгэл зүй, өвөрмөц ахуй, хөдөөгийн дүр зургийг япончуудад танилцуулж, зүрх сэтгэлийг нь хөндөж байсан бол энэ удаа огт өөр өнгө төрх, орчин үеийн монгол ахуй, шинэ үеийн залуусын санаа бодол, сэтгэлгээг танилцуулснаараа онцлогтой.

Холбоотой мэдээ