
Дотооддоо тариалсан эрүүл, чанартай, хамгийн гол нь органик хүнсний ногоо хэрэглэхийг хүн бүр хүсдэг ч худалдааны лангуун дээрээс худалдан авалт хийхдээ импортын эсвэл дотоодод тариалсан болохыг шууд ялгаж мэддэггүй.
Харин энэ асуудлыг олж харсан технологи, бизнес менежментийн залуучууд, хиймэл оюун ухаан ашиглаж Органик Апп гар утасны аппликэйшнийг бүтээсэн байна.
Та өөрийн гар утсандаа Органик Апп суулгаснаар шалгахыг хүссэн хүнсний ногооны зургийг дарахад л аппликэйшн танд дотоодод тариалсан органик, импортоор орж ирсэн гэдгийг тодорхойлох юм байна.


Органик апп татан авах: onelink.to/organicapp
Хиймэл оюун ухааны нэг салбар болох компьютер вишн технологи дээр суурилан уг хүнсний ногооны зурагт үндэслэн таних технологийг Органик Апп ашиглаж байгаа аж. Органик Апп одоогоор 6000 зураг ашиглан хиймэл оюун ухааны технологид байцаа, өргөст хэмхийг органик, органик биш эсэхийг харьцуулан сургасан бөгөөд цаашид бусад хүнсний ногооны зургийг цуглуулж компьютерыг сургаснаар хэрэглэгчид илүү олон хүнсний ногоонд Органик Апп ашиглах боломжтой болно.
Мөн хэрэглэгчид, дотоодын хүнсний ногоо үйлдвэрлэгчид өөрсдөө зураг оруулж технологийг сургах боломжтой юм. Органик Апп хамт олны зүгээс цаашид зөвхөн байцаа, өргөст хэмхээс бусад хүнсний ногоо, жимсийг шууд ялгах боломжтой болгож хөгжүүлэхийг зэрэгцээ дотоодод үйлдвэрлэсэн эсэх, сортыг таних, үйлдвэрлэгчийг таних, хадгалагдсан нөхцлийг таних боломжтой болох юм байна.
Зураг: Компьютер вишн технологи жүржний гадна талын зурагт үндэслэн боловсруулалт хийж буй жишээ
Тус багийн залуус хүнсний ногоо тариалагч хувь хүн, байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй бөгөөд холбогдох хүсэлтэй бол facebook.com/organicapplication хуудсанд хандах, эсвэл 99009079 утсаар холбогдох боломжтой юм байна.




0 cэтгэгдэлтэй