Товчхон
               

Каманы Улекпанд Гавьяат багш цол хүртээв

               
2022-03-21 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор Каманы Улекпанд Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.

Тэрбээр боловсролын салбарт 50 гаруй жил үр бүтээлтэй ажиллахдаа биологи, байгаль-экологийн олон зуун мэргэжилтэй боловсон хүчин, эрдэмтэн, багш, судлаачдыг бэлтгэж, сургалт, судалгааны 60-аад ном, гарын авлага, эрдэм шинжилгээний 100 гаруй бүтээл туурвиж, 4 шинэ бүтээл, оновчтой санааг дэвшүүлэн, 7 бүтээлийг үйлдвэрлэл практикт нэвтрүүлжээ.

Мөн 3400 гаруй зүйлийн 14500 гаруй шавжийн эталон материал бүхий судалгааны санг бий болгон, 7 зүйлийн шавж, үет хөлт амьтдыг шинээр нээн илрүүлж, 80 гаруй зүйлийн амьтныг амьтны аймагт шинээр тэмдэглэж, биологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Холбоотой мэдээ