Товчхон
               

БНСУ-д халдварын шинэ тохиолдлын тоо буурчээ

               
2022-03-21 0

БНСУ-д амралтын өдрүүдэд хийсэн “COVID-19”-ийн шинжилгээний тоо буурсантай холбоотойгоор өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн 10 хоногт анх удаагаа 200 мянгад хүрч буурчээ. Гэхдээ Засгийн газар зай барих дэглэмийг энэ долоо хоногт сулруулах тул өвчлөл дахин нэмэгдэж болзошгүй байна.

Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 209 169 тохиолдол илэрснээр нийт тохиолдлын тоо 9 582 815-д хүрсэн байна.

Энэ нь өнгөрсөн пүрэв гарагт хамгийн олон буюу 621 281 тохиолдол илэрсэнтэй харьцуулахад эрс буурсан үзүүлэлт болсон ч амралтын өдрүүдэд цөөн шинжилгээ хийдэгтэй холбоотойгоор долоо хоногийн эхээр өвчлөл буурах хандлагатай байдаг. 

Сүүлийн өдрүүдэд халдварын шинэ тохиолдлын тоо буурч байгаа ч Засгийн газар хөл хөдөлгөөн, хэрэглээ багассанаас үүдэлтэй цар тахлын үр дагаврыг амсаж байгаа жижиг худалдаачид, бизнес эрхлэгчдэд туслах хүчин чармайлтынхаа хүрээнд энэ долоо хоногт зай барих журмыг сулруулах тул өвчлөл дахин нэмэгдэж болзошгүйд мэргэжилтнүүд санаа зовниж байна. 

Холбоотой мэдээ