Товчхон
               

Д.Тогтохсүрэн: Бид тээвэр ложистикийн гаднын хамааралтай улс учраас үнэ өсөөд байна

               
2022-03-21 0
Зургийн эх сурвалж: MPA

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Тэрбээр “Манай улсад 64 мянган тонн үр тарианы хэрэгцээ шаардлага байна. Үүний 59 мянгыг дотоодоосоо бүрэн хангах боломжтой. Тиймээс үрийн хувьд хүндрэл үүсэхгүй. Харин бордоонд бага зэргийн хүндрэл бий. ОХУ-аас 6 мянган тонн бордоо авахаар гэрээ хийсэн. ОХУ, Украины асуудалтай холбоотой хүндрэл үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад хүндрэл үүсээгүй.

Мөн үнийн өсөлтийг бүгд мэдэрч байна. Нэг талаараа бидний импорт эрс багассан. Импортоор авдаг хэд хэдэн бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүний нэг нь шатахуун. Нэг тонн шатахуун 70 орчим ам.доллар байсан бол өнөөдөр 105-110 ам.доллар байна. Шатахууны үнэ шууд хэлэхэд ОХУ, Украины асуудалтай холбоотой. Гэрээний дагуу шатахууны тасалдал үүсгэхгүй гэдгийг Роснефть компани мэдэгдэж байгаа.

Урд хил хаагдсантай холбоотойгоор импорт үнийн өсөлтөд нөлөөлсөн. Мөн дээр нь далайн тээвэр 5-10 дахин үнэ нэмэгдсэн. Тэгэхээр үнийн өсөлт ганцхан Монгол Улсаас шалтгаалаад байгаа юм биш. Бид тээвэр ложистикийн гаднын хамааралтай улс учраас үнэ өсөөд байна” гэв.

Холбоотой мэдээ