Товчхон
               

Украины тухай бичлэг хийсэн Хятад залууг “эх орноосоо урвагч” гэжээ

               
2022-03-21 0

ОХУ-ын түрэмгийллийн гол бай болсон Одесса хотын 36 настай оршин суугч Ван Жисянь гэр бүлдээ өөрийгөө аюулгүй байгаагаа харуулахыг хүссэн нь санаанд оромгүй байдал руу хөтөлжээ.

Халдлага эхэлсэн эхний өдөр буюу хоёрдугаар сарын 24-нд Хятадын “ТикТок” аппликейшны хувилбар болох “Douyin”-д нийтэлсэн бичлэгт тэрбээр “Би хүнсний бүтээгдэхүүн худалдаж аваад буцаж байна” гэжээ.

Бээжингээс гаралтай программист Ван видеон дээр мах, жимс хэрхэн худалдаж авах талаар тайлбарлаж, зарим хүнсний дэлгүүрүүд нээлттэй хэвээр байгааг дурджээ.

Харин халдлага даамжрах тусам интернэт орчинд ОХУ-ын хийж буй үйлдлүүдийг дэмжсэн сэтгэгдлүүдэд бухимдсан тэрбээр Украины нөхцөл байдлыг бичлэг хийж түгээсэн байна. Энэ нь БНХАУ-ын хэрэглэгчдийн анхаарлыг маш ихээр татсан тул хандалт нь хурдтай өсөж байжээ.

Тэрбээр өөрийн бичлэгтээ Украины гудамжинд яваа харуулуудыг харуулаад “Эдгээр хүмүүс харуул юмуу цэргийнхан, нацистууд ч биш, тэд бол мэдээллийн технологийн программистууд, үсчид, энгийн хүмүүс” хэмээн хэлсэн байна.

Энэ мэт агаарын цохилтууд болон буун дуу орсон хэд хэдэн бичлэгээ байршуулсан нь Хятадын интернет хэрэглэгчдийг хоёр талд хуваагаад байгаа юм. Нэг хэсэг нь ОХУ-ын түрэмгийллийг буруутгаж байгаа бол ихэнх цахим хэрэглэгчид түүнийг эх орноосоо урвасан хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ