Говьсүмбэр аймаг “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

               
2022-03-21 0

Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас өнгөрсөн онд хэрэгжүүлж байсан “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Тус үйл ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд ажлын байрны эрэлт хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөлийг тодорхойлох, ажилгүй иргэдийн тоог гаргах зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэсэн бол энэ онд улсын болон орон нутгийн төсвөөр хийх бүтээн байгуулалтын ажилд иргэдийг оролцуулах, ажлын байраар хангах, тогтмол орлоготой болгох ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.

Говьсүмбэр аймаг Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь зэрэг аймгийн арваад сумтай хиллэдэг бөгөөд эдгээр аймгийн иргэд Сүмбэр суманд ирж ажил хөдөлмөр эрхэлдэг онцлогтой.

Холбоотой мэдээ