Товчхон
               

З.Мэндсайхан: Малчин өрх бүрд 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн

               
2022-03-26 0
Зургийн эх сурвалж: MPA

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. 

    Энэ талаар салбарын сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.4-т туссан “Монгол мал-II” арга хэмжээний төлөвлөгөөг салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэлдээ дурдаад энэ төлөвлөгөөний дагуу 2020-2021 онд гүйцэтгэсэн ажлын талаар дурдлаа. Тухайлбал, аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаагаар дамжуулан  зургаан  аймагт 1.9 сая га орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутаг байгуулах, хил заагийг тодорхойлж газрын нэгдсэн мэдээллийн санд оруулж, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл аймгуудад отрын нөөц нутгийг бий болгох ажлыг зохион байгуулав. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд 2021 онд 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр инженерийн хийцтэй 466 худаг, 189 гар худаг барьж байгуулан ашиглалтад оруулснаар 850.2 мянган га бэлчээр, 2708 малчин өрх, 1.5 сая толгой мал сүргийг усаар хангах боломжийг бүрдүүлсэн. Мал өвөлжилт 2020 онд хүндэрсэнтэй холбогдуулан  зуншлага муу болсон 10 аймагт өвс, тэжээлийн аюулгүй нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгө гаргуулав. Мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвсийг импортын Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу өвс, тэжээл импортлох 26 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж 90.2 мянган тонн  өвс, тэжээлийг  импортлох ажлыг зохион байгуулав. Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн малчин өрх бүрт, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдын малчин өрхөд 300.0 мянган төгрөгийн үнэ бүхий тэжээл олгосон. Мөн “Мал аж ахуйн салбарын хаваржилтын  хүндрэлийг бууруулах  талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 110 дугаар тогтоолын дагуу малчин өрх бүрт 100,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан гэж байлаа.  

Мөн тэрбээр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц” төлөвлөгөөний хүрээнд малчдыг дэмжих гурван жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй 250.0 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэж нийт 199.5 тэрбум төгрөгийн зээлийг 19.8 мянган малчин болон мал бүхий иргэдэд олгосон. Үүний үр дүнд малчдын санхүүгийн чадавхийг нэмэгдүүлж, малын үүлдэр угсааг сайжруулах, хадлан тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд бодитой өсөлтийг бий болгосон гэв. 

Мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын тоо, сүргийн бүтцийг зохистой хэмжээнд барих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөлт, малын тоо толгойн өөрчлөлт, орлого, зарлагыг тооцох сүргийн эргэлтийг программыг нэвтрүүлж, малчин өрх, баг, сум, аймаг, улсын хэмжээнд сүргийн эргэлтийн тооцооллыг хийж, ашиг шимийн үзүүлэлтийг тооцох боломжийг бүрдүүлээд байна. Малын нөхөн үйлдвэрлэлийг бүс нутгийн онцлог, шинжлэх ухааны үндэслэлтэй, эдийн засгийн зорилго, чиглэлтэй уялдуулан явуулах, тооноос чанарт шилжих, малын үржүүлэг, тэжээллэг, арчилгаа, маллагааны технологид хяналт тавих, түүний үр дүнг бүх шатанд үнэлж дүгнэх зорилгоор “Таван төрлийн малын үржлийн ажлын стратеги”-ийг салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран боловсруулж, мөрдөн ажиллаж байна. Тус стратегийг хэрэгжүүлснээр адуун сүргийн тоог жилд 0.8, хонины тоог 1.7, ямааны тоог 1.9 хувиар тус тус бууруулж, үхрийн тоог жилд 0.5, тэмээний тоог 0.3 хувиар өсгөж, мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлчээрийн даац, тэжээлийн хүрэлцээ хангамжид тохируулах, цөм сүргийн малын тоо толгойг нэмэгдүүлэх, нийт мал сүргийн чанарыг  сайжруулах боломж бүрдэнэ. Үүлдэр, омгийн малыг үржүүлэх, бүс байршлын журмыг боловсруулан батлуулж, Монгол Улсад хянан баталгаажсан уугуул үүлдэр, омог болон гадаадаас импортлон, нутагшуулан үржүүлж буй өндөр ашиг шимт малыг дасан зохицсон, ашиг шимээ бүрэн өгөх, хэвийн өсөж үржих боломжтой бүс нутагт нь сонгон үржүүлэх, сайжруулагчаар ашиглах, генетикийн нөөцийг хадгалж, хамгаалах замаар мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах боломж бүрдүүлснийг мэдээлэлд дурдсан.

    Мөн  “Малын генийн санг хамгаалах, биотехнологийн ололтыг нэвтрүүлэх аян”-ыг зохион байгуулж, импортын арвин ашиг шимт малын 725 тун хүйс жолоодсон үрийг сүүний чиглэлийн үхэр үржүүлж буй 17 иргэн, аж ахуйн нэгжид үнэ төлбөргүй олгож, Малын удмын сангийн үндэсний төвд  үйлдвэрлэж буй шингэн азотын үнийг 50 хувиар, дотоодод үйлдвэрлэсэн өндөр ашиг шимт малын гүн хөлдөөсөн үрийг 40 хувиар тус тус хөнгөлж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 411 иргэн, аж ахуйн нэгжийн 9.4 мянган үнээ, 3.5 мянган бог малд зохиомол хээлтүүлгийн үйлчилгээ үзүүлсэн гэж байлаа.

   Мал сүргийг дахин давтагдахгүй хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, хяналт тавих тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх, нийт малын сүргийн бүтэц, хээлтэгч, хээлтүүлэгч малын тохироо, мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдол, шилжилт хөдөлгөөнийг хянах зорилгоор 2021 онд “Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ыг улсын хэмжээнд зарласан. Аяны хүрээнд эхний ээлжинд Монгол Улсад баталгаажсан үндэсний үүлдэр, омгийн малын цөм сүрэг /290.2 мянга/, үржилд ашиглаж буй хээлтүүлэгч /213.1 мянга/, хот орчмын бүсийн үхэр /110.2 мянга/ сүргийг бүртгэлжүүлэн мэдээллийн нэгдсэн санд оруулах, шилжилт хөдөлгөөнийг хянах зорилтыг тавьж, орон нутгийн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, нийт мал сүргийн 15.6 хувь буюу 8.5 сая малыг ээмэгжүүлж, 4.5 сая малын мэдээллийг бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгээд байна. Түүнчлэн, 2022 онд Улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 аймгийн 88 сумын 92 багт орон нутгаас ирүүлсэн саналыг үндэслэн инженерийн хийцтэй 99 худаг шинээр гаргах, тариалангийн бүс нутагт үржүүлж буй 153.5 мянган малд үзлэг ангилалт хийж, ашиг шимийн түвшинг тогтоох баталгаажуулах, 287.1 мянган малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж өндөр ашиг шимт малын гүн хөлдөөсөн үрээр 17.0 мянган малд зохиомол хээлтүүлэг хийж, баталгаажсан үүлдэр, омгийн малаас 16.0 мянган тун үр үйлдвэрлэнэ гэж З.Мэндсайхан сайд мэдээлэлдээ дурдав.

Мал эмнэлгийн ерөнхий газар түүний  аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газруудад 1123, сум, дүүргийн мал эмнэлгийн тасагт 674 төрийн малын эмч,  сум дүүрэгт гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний 940  нэгжид 1034 малын эмч, нийт 2800 гаруй малын эмч, мэргэжилтэн мал эмнэлгийн үйлчилгээг хэрэгжүүлж байгааг салбарын сайд танилцуулгадаа онцлохын зэрэгцээ Монгол Улс малын эрүүл мэндийг хамгаалах, малчид, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, гадаад худалдааг чөлөөтэй болгох зорилгын хүрээнд сүүлийн жилүүдэд тухайн өвчнөөр эрүүл, вакцин хэрэглэдэггүй бүс болгоход чиглэсэн бодлого гарган түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн мал эмнэлгийн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мах, махан бүтээгдэхүүний экспорт болон нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор  махны үйлдвэрүүдэд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын холбогдох шинжээч, Монгол Улсын төрийн байгууллагууд хамтран хянан магадлагаа хийж, БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй үйлдвэрийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.8, 3.3.10 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2021 онд Улсын хэмжээнд давтагдсан тоогоор 1277 аж, ахуй нэгжүүдийн хүсэлтийн дагуу Европын холбооны орнууд, БНХАУ, ОХУ, Хонгконг, Япон, Тайланд, Солонгос, Итали, Исламын Бүгд Найрамдах Иран улсуудад экспортлох үеийн Мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг цаг тухайд нь олгож, бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллахын зэрэгцээ Евразийн эдийн засгийн гишүүн орнуудын гаалийн холбооны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх зөвшөөрлийг Беларусь, Оросын Холбооны Улсын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтын албанд уламжилж холбогдох шийдвэрийг гаргуулан ажиллаж байгаагаа салбарын сайд мэдээлэлдээ дурдсан. 

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд мэдээлэлдээ, Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын талаарх протоколийг тохирлоо. Ингэснээр сүү, сүүн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох боломж бүрдээд байгааг онцлохын зэрэгцээ ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд “Монголын хаан ширхэгт” сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүний чанарын стандартыг шинээр боловсруулан, батлуулж Оюуны өмчийн газрын 10876 дугаартай гэрчилгээ бүхий “Монголын хаан ширхэгт” ноолуурын чанарын гэрчлэх тэмдгийг ХХААХҮЯ  эзэмшиж байна. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд Монголын ноос ноолуурын холбоотой “Хаан ширхэгт” чанарын гэрчлэх тэмдгийг олгох зарим эрх, үүргийг хэрэгжүүлэх гэрээ“-г байгуулан ажиллаж байна. Гэрчлэх тэмдгийг ашиглах эрх авах хүсэлтээ илэрхийлсэн “Говь” ХХК, “Кашмир Холдинг” ХХК, “Ханбогд кашмир” ХХК-иудад “Монголын Хаан Ширхэгт” тэмдгийг хэрэглэх эрхийг олгож, Итали Улс руу энэхүү чанарын гэрчлэх тэмдэгтэйгээр самнасан ноолуурыг экспортолж эхлээд байгааг дурдлаа. 

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Дархан арьс ширний цогцолбор” болон “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк /ҮТП/ байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг мэдээлэлдээ тодотгохын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас арьс, шир боловсруулах цогцолбор үйлдвэрийн бүтээн байгуулалтад онцгой анхаарал хандуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дэлхийд тэргүүлэгч байгууллагатай хамтран ажиллаж, дэлхийн болон Европын Холбооны стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугамыг Дарханы арьс ширний цогцолборт авч ашиглахаар 20 гаруй жилийн туршлагатай Италийн Засгийн газрын САЧИ даатгалын агентлагтай хамтран дэлхийн олон оронд томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн ИМАГРО компанитай “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани тус цогцолборын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр харилцан тохиролцон гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу техник эдийн засгийн үндэслэлийн эхний шатны тооцоо судалгааг боловсруулж дууссан бөгөөд дараагийн шатны нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэж байна. Тус цогцолбор нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд 15.9 га газарт төлөвлөсөн бөгөөд жилдээ 400 мянган бодын шир боловсруулах 1 үйлдвэр, 4 сая ширхэг богийн арьс, шир боловсруулах 4 үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн хамт байгуулагдаж, нийтдээ үйлдвэрт 800 гаруй, дагалдах 1500 орчим ажлын байр бий болно гэв.

Мөн Ховд аймагт байгуулагдах “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк ашиглалтад орсноор жилдээ 1.0 сая ширхэг арьс, шир, 3.0 мянган тонн ноос, 300 тонн ноолуур, 3400 тонн хаягдал яс, 440.0 мянган тонн өлөн гэдэс үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдаж, 2.2 мянга гаруй ажлын байр бий болно. “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зориулан 2022 оны улсын төсөвт 19.2 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд 2022 онд 5.8 тэрбум төгрөгийн, 2023 онд 13.4 тэрбум төгрөгийн санхүүжилт шилжин хийгдэнэ. Тусгагдсан хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэх хүрээнд тендерийн сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн технологийн хаягдал усыг цэвэрлэх байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр байгуулах ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар барилга байгууламжийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна гэж байлаа.

    Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Идэрбат, Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн, Н.Учрал, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Т.Энхтүвшин, Б.Жаргалмаа нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын явц, авч буй арга хэмжээний талаар болон  малын түүхий эд боловсруулах цогцолбор ашиглалтад орох хүртэл үнэгүйдээд байгаа малын арьс шир, түүхий эдийн талаар салбарын яамнаас бодлогын зохицуулалт хийж байгаа эсэхийг илүүтэй лавласан. 

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариултдаа, жилд дунджаар 10 орчим мянган тонн ноолуур, 45 мянган тонн ноос, 15-17 сая арьс ширний нөөц гардаг. Дотоодын үйлдвэрүүд хэдийгээр боловсруулалт хийж байгаа ч хангалттай түвшинд хүрээгүй тул  Засгийн газраас  тодорхой дэмжлэг үзүүлж байгааг онцлов. Тэрбээр, ноолуурын салбарт жилд ойролцоогоор гурван хувийн хүүтэй 100-150 тэрбум төгрөгийн зээлийг тогтмол гаргадаг. Энэ жил хөдөө аж ахуйн 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гаргасан бөгөөд нэмж арьс, ширний үйлдвэрүүдэд 15, ноосны салбарт 25 буюу нийтдээ 40 тэрбум төгрөгийг мал аж ахуйн салбарын түүхий эдийн бэлтгэл, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор гаргасан гэж байлаа. Мөн тэрбээр, экспортод гаргаж буй хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний 95 хувь нь нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн байгаагийн 90 хувь нь ноолууран бүтээгдэхүүн эзэлдэг. Ноолуур нь шавхагдашгүй, эргэн төлждөг баялаг тул нэмүү өртөг шингэсэн боловсруулалтын түвшинд хүргэх асуудалд аж ахуйн нэгжүүдтэйгээ ярилцаж тохирсон. Бид ноолуурыг самнаснаас дээш боловсруулалтыг хийж экспортод гаргах техник зохицуулалтын төслийг бэлтгэж дууссан, ирэх дөрөвдүгээр сард багтаан Засгийн газраар батлуулна гэв.

    Харин Мал, эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун хариултдаа, эрсдэлд суурилсан вакцинжуулалтын хүрээнд нийтдээ 13 аймгийн 75 суманд вакцин хийсэн. Улс орон даяар шүлхий өвчний байгалийн халдварын цар хүрээг тодорхойлох ажлыг хийж байгааг тодотгоод энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 12 сая тун вакцин худалдаж авна. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор үлдсэн 3.5 сая тун вакциныг гуравдугаар сарын 31-нд ачуулахаар болоод байна. Мал, эмнэлгийн ерөнхий газар дээр импортоор худалдан авах шүлхий төдийгүй бусад халдварт өвчний вакцины гарал үүсэл, эх үүсвэрийг судлах ажлуудыг хийж байна гэсэн тайлбарыг өгч байлаа.

    Хуралдааны төгсгөлд асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Засгийн газраас өнгөрсөн хугацаанд “Монгол мал-II” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг хийж идэвх санаачлагатай ажиллаагүйг онцлоод Улсын Их Хурал, Байнгын хорооноос хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх, шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг нь оруулж ирэх тогтоол гаргах чиглэл өгвөл үр дүн гарах байх гэсэн саналыг хэлж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн малчин өрх бүрт, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдын малчин өрхөд 300.0 мянган төгрөгийн үнэ бүхий тэжээл олгосон.

Мал өвөлжилт 2020 онд хүндэрсэнтэй холбогдуулан зуншлага муу болсон 10 аймагт өвс, тэжээлийн аюулгүй нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгө гаргуулав. Мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвсийг импортын Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу өвс, тэжээл импортлох 26 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж 90.2 мянган тонн  өвс, тэжээлийг импортлох ажлыг зохион байгуулав. 

Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн малчин өрх бүрт, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдын малчин өрхөд 300.0 мянган төгрөгийн үнэ бүхий тэжээл олгосон. Мөн “Мал аж ахуйн салбарын хаваржилтын хүндрэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 110 дугаар тогтоолын дагуу малчин өрх бүрт 100,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан гэж байлаа. 

Мөн тэрбээр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц” төлөвлөгөөний хүрээнд малчдыг дэмжих гурван жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй 250.0 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэж нийт 199.5 тэрбум төгрөгийн зээлийг 19.8 мянган малчин болон мал бүхий иргэдэд олгосон. Үүний үр дүнд малчдын санхүүгийн чадавхийг нэмэгдүүлж, малын үүлдэр угсааг сайжруулах, хадлан тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд бодитой өсөлтийг бий болгосон гэв.  

Мал сүргийг дахин давтагдахгүй хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, хяналт тавих тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх, нийт малын сүргийн бүтэц, хээлтэгч, хээлтүүлэгч малын тохироо, мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдол, шилжилт хөдөлгөөнийг хянах зорилгоор 2021 онд “Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ыг улсын хэмжээнд зарласан. Аяны хүрээнд эхний ээлжинд Монгол Улсад баталгаажсан үндэсний үүлдэр, омгийн малын цөм сүрэг /290.2 мянга/, үржилд ашиглаж буй хээлтүүлэгч /213.1 мянга/, хот орчмын бүсийн үхэр /110.2 мянга/ сүргийг бүртгэлжүүлэн мэдээллийн нэгдсэн санд оруулах, шилжилт хөдөлгөөнийг хянах зорилтыг тавьж, орон нутгийн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, нийт мал сүргийн 15.6 хувь буюу 8.5 сая малыг ээмэгжүүлж, 4.5 сая малын мэдээллийг бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгээд байна. 
Түүнчлэн, 2022 онд Улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 аймгийн 88 сумын 92 багт орон нутгаас ирүүлсэн саналыг үндэслэн инженерийн хийцтэй 99 худаг шинээр гаргах, тариалангийн бүс нутагт үржүүлж буй 153.5 мянган малд үзлэг ангилалт хийж, ашиг шимийн түвшинг тогтоох баталгаажуулах, 287.1 мянган малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж өндөр ашиг шимт малын гүн хөлдөөсөн үрээр 17.0 мянган малд зохиомол хээлтүүлэг хийж, баталгаажсан үүлдэр, омгийн малаас 16.0 мянган тун үр үйлдвэрлэнэ гэж З.Мэндсайхан сайд мэдээлэлдээ дурдав.

Мах, махан бүтээгдэхүүний экспорт болон нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор  махны үйлдвэрүүдэд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын холбогдох шинжээч, Монгол Улсын төрийн байгууллагууд хамтран хянан магадлагаа хийж, БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй үйлдвэрийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.8, 3.3.10 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2021 онд Улсын хэмжээнд давтагдсан тоогоор 1277 аж, ахуй нэгжүүдийн хүсэлтийн дагуу Европын холбооны орнууд, БНХАУ, ОХУ, Хонгконг, Япон, Тайланд, Солонгос, Итали, Исламын Бүгд Найрамдах Иран улсуудад экспортлох үеийн Мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг цаг тухайд нь олгож, бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллахын зэрэгцээ Евразийн эдийн засгийн гишүүн орнуудын гаалийн холбооны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх зөвшөөрлийг Беларусь, Оросын Холбооны Улсын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтын албанд уламжилж холбогдох шийдвэрийг гаргуулан ажиллаж байгаагаа салбарын сайд мэдээлэлдээ дурдсан. 

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд мэдээлэлдээ, Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын талаарх протоколийг тохирлоо. Ингэснээр сүү, сүүн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох боломж бүрдээд байгааг онцлохын зэрэгцээ ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд “Монголын хаан ширхэгт” сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүний чанарын стандартыг шинээр боловсруулан, батлуулж Оюуны өмчийн газрын 10876 дугаартай гэрчилгээ бүхий “Монголын хаан ширхэгт” ноолуурын чанарын гэрчлэх тэмдгийг ХХААХҮЯ  эзэмшиж байна. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд Монголын ноос ноолуурын холбоотой “Хаан ширхэгт” чанарын гэрчлэх тэмдгийг олгох зарим эрх, үүргийг хэрэгжүүлэх гэрээ“-г байгуулан ажиллаж байна. Гэрчлэх тэмдгийг ашиглах эрх авах хүсэлтээ илэрхийлсэн “Говь” ХХК, “Кашмир Холдинг” ХХК, “Ханбогд кашмир” ХХК-иудад “Монголын Хаан Ширхэгт” тэмдгийг хэрэглэх эрхийг олгож, Итали Улс руу энэхүү чанарын гэрчлэх тэмдэгтэйгээр самнасан ноолуурыг экспортолж эхлээд байгааг дурдлаа. 

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Дархан арьс ширний цогцолбор” болон “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк /ҮТП/ байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг мэдээлэлдээ тодотгохын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас арьс, шир боловсруулах цогцолбор үйлдвэрийн бүтээн байгуулалтад онцгой анхаарал хандуулж байна.
Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дэлхийд тэргүүлэгч байгууллагатай хамтран ажиллаж, дэлхийн болон Европын Холбооны стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугамыг Дарханы арьс ширний цогцолборт авч ашиглахаар 20 гаруй жилийн туршлагатай Италийн Засгийн газрын САЧИ даатгалын агентлагтай хамтран дэлхийн олон оронд томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн ИМАГРО компанитай “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани тус цогцолборын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр харилцан тохиролцон гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу техник эдийн засгийн үндэслэлийн эхний шатны тооцоо судалгааг боловсруулж дууссан бөгөөд дараагийн шатны нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэж байна. Тус цогцолбор нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд 15.9 га газарт төлөвлөсөн бөгөөд жилдээ 400 мянган бодын шир боловсруулах 1 үйлдвэр, 4 сая ширхэг богийн арьс, шир боловсруулах 4 үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн хамт байгуулагдаж, нийтдээ үйлдвэрт 800 гаруй, дагалдах 1500 орчим ажлын байр бий болно гэв.

Мөн Ховд аймагт байгуулагдах “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк ашиглалтад орсноор жилдээ 1.0 сая ширхэг арьс, шир, 3.0 мянган тонн ноос, 300 тонн ноолуур, 3400 тонн хаягдал яс, 440.0 мянган тонн өлөн гэдэс үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдаж, 2.2 мянга гаруй ажлын байр бий болно. “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зориулан 2022 оны улсын төсөвт 19.2 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд 2022 онд 5.8 тэрбум төгрөгийн, 2023 онд 13.4 тэрбум төгрөгийн санхүүжилт шилжин хийгдэнэ. Тусгагдсан хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэх хүрээнд тендерийн сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн технологийн хаягдал усыг цэвэрлэх байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр байгуулах ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар барилга байгууламжийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна гэж байлаа.

Жилд дунджаар 10 орчим мянган тонн ноолуур, 45 мянган тонн ноос, 15-17 сая арьс ширний нөөц гардаг. Дотоодын үйлдвэрүүд хэдийгээр боловсруулалт хийж байгаа ч хангалттай түвшинд хүрээгүй тул  Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлж байна.  

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Идэрбат, Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн, Н.Учрал, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Т.Энхтүвшин, Б.Жаргалмаа нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын явц, авч буй арга хэмжээний талаар болон  малын түүхий эд боловсруулах цогцолбор ашиглалтад орох хүртэл үнэгүйдээд байгаа малын арьс шир, түүхий эдийн талаар салбарын яамнаас бодлогын зохицуулалт хийж байгаа эсэхийг илүүтэй лавласан. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариултдаа, жилд дунджаар 10 орчим мянган тонн ноолуур, 45 мянган тонн ноос, 15-17 сая арьс ширний нөөц гардаг. Дотоодын үйлдвэрүүд хэдийгээр боловсруулалт хийж байгаа ч хангалттай түвшинд хүрээгүй тул  Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлж байгааг онцлов. Тэрбээр, ноолуурын салбарт жилд ойролцоогоор гурван хувийн хүүтэй 100-150 тэрбум төгрөгийн зээлийг тогтмол гаргадаг. Энэ жил хөдөө аж ахуйн 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гаргасан бөгөөд нэмж арьс, ширний үйлдвэрүүдэд 15, ноосны салбарт 25 буюу нийтдээ 40 тэрбум төгрөгийг мал аж ахуйн салбарын түүхий эдийн бэлтгэл, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор гаргасан гэж байлаа. Мөн тэрбээр, экспортод гаргаж буй хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний 95 хувь нь нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн байгаагийн 90 хувь нь ноолууран бүтээгдэхүүн эзэлдэг. Ноолуур нь шавхагдашгүй, эргэн төлждөг баялаг тул нэмүү өртөг шингэсэн боловсруулалтын түвшинд хүргэх асуудалд аж ахуйн нэгжүүдтэйгээ ярилцаж тохирсон. Бид ноолуурыг самнаснаас дээш боловсруулалтыг хийж экспортод гаргах техник зохицуулалтын төслийг бэлтгэж дууссан, ирэх дөрөвдүгээр сард багтаан Засгийн газраар батлуулна гэв.

Харин Мал, эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун хариултдаа, эрсдэлд суурилсан вакцинжуулалтын хүрээнд нийтдээ 13 аймгийн 75 суманд вакцин хийсэн. Улс орон даяар шүлхий өвчний байгалийн халдварын цар хүрээг тодорхойлох ажлыг хийж байгааг тодотгоод энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 12 сая тун вакцин худалдаж авна. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор үлдсэн 3.5 сая тун вакциныг гуравдугаар сарын 31-нд ачуулахаар болоод байна. Мал, эмнэлгийн ерөнхий газар дээр импортоор худалдан авах шүлхий төдийгүй бусад халдварт өвчний вакцины гарал үүсэл, эх үүсвэрийг судлах ажлуудыг хийж байна гэсэн тайлбарыг өгч байлаа.

Хуралдааны төгсгөлд асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Засгийн газраас өнгөрсөн хугацаанд “Монгол мал-II” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг хийж идэвх санаачлагатай ажиллаагүйг онцлоод Улсын Их Хурал, Байнгын хорооноос хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх, шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг нь оруулж ирэх тогтоол гаргах чиглэл өгвөл үр дүн гарах байх гэсэн саналыг хэлж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ