Хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөө эргүүлэн татжээ

               
2022-03-27 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нарын санаачилж өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өнгөрсөн намрын чуулганаар иргэдийн эсэргүүцлийг аваад байсан билээ. Тэгвэл тухайн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг татан авч байгаа аж.

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболороос 2021 оны аравдугаар сарын 11-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн П.Анужингаас 2021 оны аравдугаар сарын 12-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нараас 2022 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд тус тус хүргүүлсэн албан бичигт 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг татан авч буйгаа мэдэгджээ.

Холбоотой мэдээ