Амралтын өдрүүдээр зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртжээ

               
2022-03-28 0

Энэ сарын 26-аас 27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 508 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 384 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний 6 нийслэлд, 12 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Явган зорчигч мөргөх хэлбэрээр 6 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтсэн.
Орон нутагт:
Онхолдох хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.
Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 5 хүүхэд гэмтсэний 2 явган зорчигч, 3 зорчигч байна. Насны хувьд 2-10 хүртэлх насны хүүхдүүд байна. Эцэг, эхийн хараа хяналтад 100 хувь байх хүүхдүүд бие даан хөдөлгөөнд оролцсоны улмаас гэмтэж бэртэх байдал буурахгүй байна.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ