ЗТХЯ: Депо хоорондын замд аж ахуйн вагоны хоёр дугуй замаас гарчээ

               
2022-03-28 0

Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд вагон замаасаа унасан осол гарлаа” гэдэг мэдээллийн дагуу өнөөдөр /2022.03.28/ тайлбар хийлээ. 

Яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболдын мэдээлснээр ослын шалтгааныг одоогоор мэдээлэх боломжгүй бөгөөд 7-14 хоногийн дараа дүгнэлт гарах юм байна.  Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа шиг вагон унаагүй бөгөөд 2018 оны үед гарсан ослын зураг гэдгийг залрууллаа.

Үйл явдал өчигдөр буюу 3 сарын 27-ны 19 цагт болсон байна. Сэлгээний буюу аж ахуйн ажил хийж байсан нэг вагоны хоёр дугуй нь замаас гарчээ. Өртөө болон Депо хоорондын зам дээр болсон үйл явдал бөгөөд тээвэрлэлтийн үеийн гологдол биш гэдгийг тодотгов.

Тавантолгой өртөөний бусад замд барилгын ажлыг эхлүүлж байгаа. Нийт аж ахуйн зориулалттай 33 вагоноос зүтгүүр талаас  нэг вагон гарсан. Их хэмжээний хохирол учраагүй гэлээ.

Ажлын хэсгээс осол гарсан газарт эвдрэлийн хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд 14:00 цагийн орчимд засварлаж, дуусгана гэдгийг салбарын яамны холбогдох мэргэжилтнүүд мэдээллээ. Одоогоор 33 вагоныг өртөө рүү эргүүлэн татсан аж.

Холбоотой мэдээ