
Б.Төрмөнх бол хүүхдийн номын зураач хүн билээ. Тэрбээр “Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” редакцид ажиллаж байна. Түүний өгсөн ярилцлага, мэдээллийг үзээрэй.
1. Ярилцлага: Хүүхдийг номонд дуртай болгохын тулд есөн сартайгаас нь эхлээд номтой нөхөрлүүл
-“Жангар” редакц нь 2008 онд анх байгуулагдсан. Би 2010 оноос хойш “Жангар” редакцад ажиллаж байна. Багаасаа номтой ойрхон өссөн учраас “Монсудар”хэвлэлийн газарт ажиллаж нийтдээ 50 гаруй ном хийжээ. Сүүлийн жилүүдэд бодлогын төслүүд дээр ажиллаж байна. Томоохон бүтээлүүдээс дурдвал эртний уран зохиол төслийн “Монголын нууц товчоо”, “365 үдэш”, “365 өдөр”, “Монгол үлгэр-Зурагт ном” төслийн цуврал номууд зэрэг олон бүтээл дээр ажиллаж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
2. Ярилцлага: Хүүхдэдээ “Өөрөө уншаарай” гээд авч өгсөн ном хэрэггүй цаас л болно гэсэн үг
-Бид хүүхдэдээ цаг зав гаргаж чаддаггүй ард түмэн. Хүүхдийг үнсэж эрхлүүлж, хэлээ хазаж хэд гуравхан үг сольсноо хайрлаж байна гэвэл үүн шиг эндүүрэл байхгүй. Өдөр бүр ярилцах цаг гаргаж сурах хэрэгтэй. Томчууд бид ямар ч завгүй байсан хүүхдэдээ цаг гаргах үүрэгтэй шүү дээ. Өдөр бүр бас амралтын өдрөөр тусгайлан хамт цагийг өнгөрүүлж сураарай. Хамгийн чухал нь тэр цаг хугацаагаа үр дүнтэй ашиглах чухал. Ядаж л оройдоо 5-10-хан минут зарцуулаад л үлгэр уншаад өгөөрэй. Ингэснээр л цагийг ач холбогдолтой, үр дүнтэй өнгөрүүлсэн болно.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
3. Ярилцлага: Түүх соёлын үнэт өв тоосонд дарагдаад удлаа
-Дэлхийн улс орнууд өв соёлоо нийгмийн цаг үе болгонд хөгжүүлж, шинэчилж ирсэн. Энэ нь өв соёлынхоо гүнд шингэсэн үнэт зүйлүүдээ бодитой хэрэглэж байгаагийн илрэл юм. Монголчуудын хувьд ч гэсэн соёлын арвин их өв сантай. Гэвч түүнийгээ хэрэглэх, шинэчлэх тал дээр төдийлөн анхаарч ажилладаггүй. Харин ч эсрэгээр яг тэр хэвээр нь хадгалах сонирхолтой байдаг. Түүний үр дүн бол одоогийн бидэнд байгаа ардын аман зохиолууд, тууль болон “Монголын нууц товчоо” зэрэг бүтээл юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.